Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17.08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй нэг, өндөр настан асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)