Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу хууль бусаар агнасан тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Уг зөрчилд Мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 2.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Түүнчлэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй энэ үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хөөрхий тарваганы үмх махыг идэхгүй л бол үхчих гээд байдаг юм бол хөдөө очиж майхнаа босгож аваад л дураараа идээч дээ, сая гаран хүн амтай энэ том хот руу битгий оруулаач

    0 0 Хариу бичих
  2. Дэмий юмнд сүржигэнэхээ болимоор юм даа

    0 0 Хариу бичих
  3. 1 сэжигтэй тохиолдол илэрвэл 100 саяын зардал гардаг гэсэн. Юун 600к торгох вэ?! Торгууль нэмээчээ.

    0 0 Хариу бичих