Дэлхийн хамгийн өндөр анаашаар Австралийн амьтны хүрээлэнд амьдардаг эрэгчин анааш Forest тодорч, Геннисийн номд бүртгэгджээ. Тус анаашийн өндрийг 5.7 метр бүртгэсэн бөгөөд нас бие гүйцсэн анаашийн өндөр 4.5-5.5 метр байдаг аж. Forest нь 2007 онд Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнд мэндэлж, хоёр настайдаа Австралид шилжин ирсэн байна.
Үүнээс хойш тус анаашийг үржүүлэх хөтөлбөрт хамруулснаар 12 тугалын эцэг болжээ. Тун удахгүй 13 дахь тугалаа хүлээж авах гэж байгаа тухай амьтны хүрээлэнгийн удирдлагууд ярьсан байна.