Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан тухайн авто замыг өнөөдрийн 16.00 цагаас маргааш 06.00 цаг хүртэл түр хаах талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орох юм. Тухайлбал,
Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал", Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж" чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох аж. Тиймээс нийтийн тээврээр зорчигч иргэд авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг холбогдох албаныхан зөвлөлөө.



Дашрамд дурдахад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг хэсэгчлэн 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хаагаад байгаа.
Мөн Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.