БНСУ-д үер бууж, хоёр хүн амиа алджээ

БНСУ-ын Тэжон болон хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний борооны улмаас үер бууж, 100 гаруй хүн орон гэргүй болж, гудамж, орон сууц усанд автаж, автомашин зорчих боломжгүй живэн хоёр хүн нас барсан талаар  “SBS News” мэдээллээ. Тежонд пүрэв гаригт 04:00 цагт нэг цаг орсон борооны улмаас үер буусан байна. Мөн өнөөдөр өглөө 09.00 цаг хүртэл бороо үргэлжлэн орж нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлжээ . Цаг уурын байгууллагаас өнөөдөр мөн бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа. 

Тус хотхоны 80 орчим оршин суугчийг онцгой байдлын албан хаагчид завиар  зөөж гаргасан байна. Тэжон хотын захиргаа  28 орон сууц, 85 байр, 55 машин үерт живсэн гэж мэдээлжээ.

Мөн үер бууж, зам элсээр хучигдсанаас галт тэрэг нэг цаг саатжээ. Тэжоны ойролцоох Өмнөд Чунчеон мужид гудамжинд мод унасан, байшин усанд автсан гэсэн 118 дуудлага мужийн захиргаанд ирсэн аж. Харин Сөүлээс 90 киломерт орших Чеонан мужид есөн барилга үерт автаж, гурван мотоцикл живсэн байна.