ЭМЯ: Сүүлийн үед дөрвөн хоногт нэг сая хүн шинээр халдвар авах боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 17 сая 111 мянган хүн коронавируст халдвараар өвчилж, 671,000 хүн эндсэн бол 10.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Цар тахал эхэлж байх үед буюу эхний гурван сард нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн үед дөрвөн хоногт нэг сая хүн шинээр халдвар авах боллоо.

Манай улсын хувьд өчигдөр 283 хүн шинээр орж, 139 хүн гарч, одоогоор 2,395 тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 64 хүн эмчлүүлж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 176 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаад орнуудаас 15 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авлаа. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 11 иргэн холбогдсон байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)