Жонс Хопкинсын Их сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 17 сая хүн коронавирусийн халдвар авч, 660 мянга гаруй хүн нас барсан байна. Халдвар анх бүртгэгдэхэд гурван сард нэг сая хүн уг халдвараар өвчилж байсан бол бол энэ тоо сүүлийн өдрүүдэд долоо ч хонохгүй өдрүүдэд тоологдох боллоо. Тодруулбал, халдвар авагсдын тоо долоодугаар сарын 21-нд 15 сая , 26-нд 16 сая хүрч байсан бол үүнээс тавхан хоногийн дараа дахин нэг саяар нэмэгдэж 17 саяд хүрлээ.
Халдварын тархалтаар АНУ хамгийн өндөр байгаа буюу 4,4 сая хүн к.вирусийн халдвар авч, 151 мянга гаруй хүн нас барсан байна.