Наймдугаар сарын цаг агаарын төлөв

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас 1.5 – 20С дулаан, бусад нутгаар дундаж орчим байна. Хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Ховдын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Харин нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23 – 26 градус хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2 – 5 градусаар сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2 – 5 градусаар сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28 – 32 градус хүрч хална.

Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5 – 20 градус дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр бага,  бусад нутгаар дундаж орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2 – 5 градусаар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30 – 35 градус хүрч хална.

Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Манай орны нутгаар наймдугаар сарын дундаас эхлэн цочир хүйтрэл тохиолддог бөгөөд далайн түвшнээс 2000м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт 8-р сарын 20-30ны хооронд, 1000м-ээс дээших нутагт 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд, Орхон- Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9-р сарын 1- 10ны хооронд цочир хүйтрэл эхэлдэг. Иймээс наймдугаар сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг нийт малчид, ард иргэдэд анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)