УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг 2020 оны наймдугаар сарын 17-нд эхлүүлэх захирамж гаргажээ.

Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын зэрэгцээ Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг зэрэг хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ.