“Хулгана жил” зоос худалдаанд гарчээ

Монголбанкнаас “Арван хоёр жил” цувралыг шинээр эхлүүлж "Хулгана жил" зоосыг худалдаанд гаргажээ. Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жинтэй, 38.61мм диаметр хэмжээтэйгээр хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн юм байна. Мөн “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жил” гэсэн ардын магтаалыг тусган Swarovski шигтгээгээр төлөөлүүлэн урлажээ. 

Монголбанкинд нийт 50 төрлийн үнэт металл, дурсгалын зоос байгаагаас 33 нь мөнгөн зоос юм.

Одоогоор арван хоёр жилээс хулгана, гахай жилийг дурсгалын мөнгөн зоос болгон худалдаанд гаргаад байгаа юм.