Австралийн Викториа мужид сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдсэн. Мелбурнд хөл хорио тогтоосон ч шнэ тохиолдлын тоо болоод нас баралт буурахгүй байна. Иймд Эрүүл мэндийн албаныхан иргэддээ хандаж, хэрвээ коронавирустэй төстэй шинж тэмдэг ажиглагдвал яаралтай оношилгоонд орохыг уриалжээ.
Өнгөрсөн 7 хоногт Австралийн Викториа мужийн захирагч нь, өвчтэй хүмүүс тусгаарлах шаардлагыг зөрчиж, цагтаа оношилгоонд орохгүй байгаа нь халдварын тархалт нэмэгдэхэд хүргэж байна гэсэн юм. Иймээс, иргэдийг хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол яаралтай оношлуул. Ажилдаа явах хэрэггүй. Та гадуур явснаар бусдад халдварт өвчин тараах болно” гэж анхаарууллаа.
Өнгөрсөн 14 хоногт нас барсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настанууд юм байна.
Цар тахлын тархалтын эхний саруудад коронавирусийг амжилттай дарж чадсанаар Австрали улс бусад улсуудаас харьцангуй бага буюу 16 мянга гаруй хүн халдвар авч, 190 хүн нас барсан байна.
Гэсэн ч зургаадугаар сард Мелбурнд халдварт өвчний тархалт эрс нэмэгдсэнээр ганцхан сарын хугацаанд 7000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр Австралийн бусад мужууд нь Викториа мужтай хилээ хаасан байна. Мөн Мелбурнд тогтоосон хөл хорионы 6 долоо хоногийн турш иргэдийг байнга маск зүүх шаардлага тавьж байна.
Ирэх даваа гарагаас эхлээд Австрали даяар иргэддээ маск зүүх шаардлага тавих юм байна.
Австралийн эрүүл мэндийн албаныхан, Мелбурн хот хутганы ирэн дээр байна гэж мэдэгдлээ.