Японы хэд хэдэн бүс нутгуудад долоодугаар сарын туршид хүчтэй аадар бороо орсон юм. Аадар борооны улмаас Япон улсын баруун өмнөд Хоншю арал хамгийн их хохирол амсжээ. Тодруулбал, энэ сарын эхээр Хоншю аралд хөрсний гулгалт үүсэж, үер болсны улмаас 80 орчим хүн амь үрэгдэж, 12 мянган байшин барилга эвдэрч сүйдсэн .
Мөн Японы хойд хэсгийн Ямагата мужид ширүүн бороо орж, гол үерлэсний улмаас Могами голын ойролцоох 500 орчим байшин усанд автсан байна. Энэ үед олон зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд шилжүүлжээ.
Мөн тус улсад гол үерлэсний улмаас Ямагата мужийн хэд хэдэн дүүрэг, ялангуяа 15 эмнэлэг болон ахмад настны асрах төвүүдэд ус тасарсан байна. Цаг уурын албаныхан Японы Ягамата мужид үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерээс болгоомжлохыг иргэддээ анхаарууллаа. Мягмар гарагт Япон улсын хэд хэдэн томоохон мужуудад их хэмжээний хур тунадас орсон, цаг агаарын байдал тогтворгүй байна гэж Цаг уурын газар мэдээллээ. Мягмар гарагаас лхагва гарагт Японы 5 байршилд Могами гол эргээсээ хальсан байна. Иймд албаныхан оршин суугчдыг үер, хөрсний гулсалтын аюулаас сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулсаар байгаа юм. Голын усны төвшин өндөр хэвээр, хур тунадасны нөлөөгөөр газрын гадарга эрс зөөлөрсөн байна.
Одоогийн байдлаар Японы зүүн ба баруун хэсэгт агаар мандлын төлөв тогтворгүй байх төлөвтэй байгаа аж. Зарим газар нутгаар аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд албаныхан, иргэдийг хөрсний гулсалт, голын усны төвшин нэмэгдэх болон үерийн аюул, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.