АНУ бараг 12 мянган цэргээ Германаас татан гаргажээ. Тодруулбал, 6400 цэргийг эх орон руу нь илгээсэн бөгөөд үлдсэн цэргүүдийг Итали, Бельги зэрэг бусад НАТО-ийн орнууд руу шилжүүлсэн байна. Ингэснээр АНУ нь Герман дахь цэргийн оролцоогоо 25 хувиар бууруулсан байна.

Лхагва гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд хандан үг хэлэхдээ “Германы тал батлан хамгаалахын зардлаа төлөхгүй байгаа учраас бид тэнд байгаа цэргийн хүчнээ багасгаж байна. Энэ бол энгийн л юм” гэв.
Трамп, НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахтаа илүү ихийг зарцуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Бусад улсууд хангалттай хэмжээний мөнгө гаргахгүй АНУ-д хэт найдаж байна, цаашид энэ байдлыг өөрчлөх ёстой гэж хэлсэн.
2024 он гэхэд бүх гишүүн улсууд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэх ёстой гэж Трамп хэлсэн. Энэ талаар ихээхэн маргаантай байгаа ч бусад гишүүн улсуудын хамтаар Герман улс ч энэ зорилгыг биелүүлээгүй байгаа билээ.
Ийнхүү Германаас цэргүүдээ эргүүлэн татаж байгааг Оросыг дэмжиж байгаа хэрэг гэж Конгрессийн зарим гишүүд үзэж, эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн байна. Германы өндөр албан тушаалтнууд ч үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Америкийн энэхүү шийдвэрийг Германы эрх баригчид шүүмжилж, энэ нь НАТО-гийн холбооны хүчийг сулруулна гэв.
Энэхүү төлөвлөгөөний талаар Трамп өнгөрсөн сард анх зарлан танилцуулсан юм.