Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт  коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 16.8 сая хүн өвчилж, 665 мянган хүн нас баржээ. 10 сая хүн эдгэрч эмнэлгээс гарса

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 215 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна.

Өнөөдөр долоодугаар сарын 30-н. ДЭМБ-аас нэгдүгээр сарын 30-нп коронавирусийг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласнаас хойш зургаан сар өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ “Энэ зургаан сарын хугацаанд COVID-19-тэй тэмцэхэд олон зүйлийг хийж олон амжилт гаргасан ч мөн тэр хэмжээний гарз хохирол учирлаа. Одоо бидний өмнө хэцүү хүнд бэрх зам урд минь байна. Энэ вирусийн талаар судлагдаагүй олон зүйлс байна. Дэлхийн зарим оронд өвчлөл буурч цар тахлыг хяналтдаа авч байгаа гэж үзэж байгаа хэдий ч мөн хяналтдаа бүрэн авсан оронд ч дахин сэргэж гарч байна. Энэ вирус бидний судлах таних авах олон зүйл байгаа нь бидэнд үүнээс харагдаж байна.

Тухайлбал, Итали, Канад хөл хорионы дэглэмээ аравдугаар сарын 15-н хүртэл сунгасан бол Хонгконгт хөл хорионы дэглэмээ эргэн сэргээж нэг дор 2-оос дээш хүн цуглахгүй байхыг анхааруулсан шийдвэр гарчээ.

Мөн ДЭМБ-аас Covid-19-д улиралчлал байхгүй. Тиймээс улирлын томуутай адилтган эндүүрч бодох хэрэггүй. Энэ халдварын тархалтад улирал ямар ч нөлөө байхгүй. Харин нэг дор бөөгнөрөхгүй байх,  хүн хоорондын зай барих нь халдварын тархалтад маш их нөлөө үзүүлж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын халдвар өвчин, харшил судлалын захирал хэлэхдээ COVID-19-өөс сэргийлэх дараах үндсэн 5 зарчим бол тархалтыг зогсооход үүрэг гүйцэтгэж байна гэж үзсэн байна.

  1. Бүх нийтээр амны хаалт зүүх
  2. Олон хүн цугларсан газар очихгүй байх
  3. Хүн хоорондын зай барих
  4. Гараа тогтмол савандаж угаах
  5. Баар цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байх нь үр нөлөө үзүүлж байна гэж онцолжээ.

Манай улсын хувьд өчигдөр 198  хүн ажиглалтад шинээр орж, 277 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2616  хүн тусгаарлан ажиглах байранд байна. Эдгээрт 72 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байна.

Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 50 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 2 хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 17  чиглэлийн галт тэргэнд 11 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагт 119 дугаарт 158 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас ОХУ, Чех, Швед улсаас 1 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан

СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн хандаж зөвлөгөө авсан байна“ гэв.