ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 29-нд нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 15-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 онгоцоор ирсэн 439  хүний 2 дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 4 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн сорьц, 8 эмч, ажилчдад шинжилгээ хийхэд, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.

Монгол Улсад онош батлагдсан 291 тохиолдол байгаагаас 225 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн 3 хүн хүндэвтэр, 1 хүнд байна. ХӨСҮТ-д одоо 93 хүн тусгаарлалт ажиглалтад байна.

Та бүхэн энэ цагт хөдөө хээр уул хадаар аялан дархлаагаа сэргээж байгаа. Гэхдээ нэг сануулах зүйл байна. Хог их байна. Энэ нь дараагийн ирж байгаа аялагчдад маш хүндрэлтэй. Хэрвээ та өөрийн хогоо уутандаа хийгээд явахад танд хог гэж үзэгдэхгүй. Мөн амарч зугаалахдаа ил задгай хүндрэхгүй байх хэрэгтэй. Амарч зугаалж байгаа тэр голын орй орчим модтой сайхан газраа битгий бохирдуулаарай. Энэ тал дээр та бүхэн онцгой анхаараарай. Одоо бүгд шүлсээ хаяхаа болин бүгд амны хаалт зүүн ариун цэвэр сахиж сурсан. Энэ бүх сайн талыг коронавирус бидэнд зааж шахаж өгсөн. Тиймээс энэ бүх сайн үйлдлийг улам их дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Тиймээс 10 сар хүртэл бид бэлтгэлээ сайн базааж байна. ХӨСҮТ-ийн орыг өргөтгөн эмч, сувилагч нарыг гардан бэлтгэж байна. 7 хоног нэг өдөр шиг нэг сар 7 хоног шиг өнгөрч байгаа учраас хоромхон сайхан цагийг маш сайн ажиглах хэрэгтэй шүү” гэв.