Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанууд өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн 10 дахь өдөр Хакүхо Шоо Хокүтофүжитой тааран барилдсан бол озэки Асанояама Митакеүмитай учраа таарав.

Ёкозүна Хакүхо Нагоя башёгийн 10 дахь өдөр Хокүтофүжиг давж, 10 дахь ялалтаа авсан бол түүнд унасан Хокүтофүжи зургаа давж, дөрөв унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.

Ёкозүна Хакүхо башёгийн 10 дахь өдөр Ёкозүна цолтой 1000 дахь барилдаанаа хийсэн юм.

Ийнхүү Асанояама өвдөг шороодсноор Хакүхо 10 даваатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.