Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг цуцалжээ

Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнуудын кино театрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино товоо хойшлуулсан. 

Дисней компани "Мулан" анимейшныг бүрэн хэмжээний кино болгосон шинэхэн бүтээлээ өнгөрсөн гуравдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч долдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан юм. Гэсэн ч цар тахал дарагдахгүй байгаа тул "Мулан" киноны нээлтийг дахин хойшлуулж, наймдугаар сарын 21-нд олон улсад нээхээр тов зарласан юм. Харин Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг цуцалсан бөгөөд дахин тов зарлаагүй байна.

"Мулан" киноны зураг авалтыг 2018 оны арваннэгдүгээр сард Хятад, Шинэ-Зеланд улсуудад хийсэн бөгөөд өндөр зардлаар бүтжээ.