Эрүүл хооллолтын эхний зарчим болж хүнсээ зөв хадгалах байдаг. Хэрэгцээт хүнсний ногоо, жимсээ хөргүүрт аль хэр удаан хадгалж болохыг дараах зөвлөгөөнөөс үзээрэй.
АЛИМ – Хөргөгчид гурван долоо хоног
АВОКАДО – Хөргөгчид дөрвөн өдөр
ТАЛ АВОКАДО – Хөргөгчид гялгар уутаар ороож нэг өдөр
ГАДИЛ – Уутаар ороолгүй дулаан газар гурван өдөр
ТАЛ ГАДИЛ – Хэрчсэн хэсгийг тугалган цаасаар ороон хөргөгчид 1-2 өдөр
ЦИТРУС төрлийн жимс – Гялгар уутгүйгээр хөргөгчил хоёр долоо хоног
АМТАТ ЧИНЖҮҮ – Гялгар уутаар ороон хөргөгчид нэг долоо хоног
ЦЭЦЭГТ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид таван өдөр
БӨӨРӨНХИЙ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног
ЛУУВАН - Гялгар уутаар ороон хөргөгчид гурван долоо хоног
ЦАГААН ЦЭЦЭГТ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид таван өдөр
МАЙЛЗ - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног
СОНГИНО – Уутгүйгээр 1-2 сар
ТАЛ СОНГИНО – Уутанд хийн хөргөгчид 1-5 өдөр
ТӨМС – Цаасан уутанд хийн харанхуй газар 1-2 сар
РЭДИСК - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног
САЛАТНЫ НАВЧ – Хуванцар саванд хийн хөргөгчид 10 өдөр