Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Улаанбаатарын үдэш 2020” онлайн шоу тоглолт өнөөдөр 21:00 цагт эхэлнэ. Коронавирусийн цар тахлын улмаас онлайнаар зохион байгуулагдаж байгаа наадмын шоу тоглолтыг өнөөдөр орой 21:00-24:00 цагийн хооронд наадмын хөтөлбөрийг хүргэж байгаа бүх телевизээр шууд дамжуулан хүргэнэ.