Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам шагайн харваа үргэлжилж байна.

Энэ жилийн наадамд шагайн харвааны нийт 82 багийн 756 гаруй харваач оролцохоор мэдүүлгээ өгсөн.

Шагайн харвааг “13-р зуун” байгалын цогцолборт газрын төв талбайд хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа.

Гарамгай, цэц мэргэдтэй 82 баг 14 хэсэгт орж цэц мэргэнээ сорихоор хэсгийн сугалаагаа шодсон. 14 хэсгийн эхний 12 хэсэг нь 6 багтай, сүүлийн 2 хэсэг нь 5 багтайгаар хуваагдсан.

Одоогоор шилдэг 30 баг үлдэн харваж байна гэж Үндэсний шагайн харваан холбооноос мэдээллээ.

TВ8 телевиз, UBS, SBN, Eagle TV хамтран шагайн харвааг шууд дамжуулж байна.

Наадмын шагайн харвааны гэрэл зургийг хүргэе.