ТЦА-наас Эмээлтийн товчоон дээрээс мэдээлэл хүргэлээ. Эмээлтийн товчоогоор баруун тийш гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаа аж. Товчоогоор гарч байгаа иргэдэд хамгаалах бүсээ заавал зүүхийг цагдаагийн алба хаагчид сануулж ажиллаж байна. Учир нь жолооч болон урд талын зорчигч хамгаалах бүсээ зүүн хойд талын зорчигчид хамгаалах бүсээ зүүгээгүйгээс болж зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирсон тохиолдол цөөнгүй байгааг албаныхан анхаарууллаа. Тиймээс ТЦА-наас хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигч нарыг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэв.

Түүнчлэн ТЦА-наас хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж байгаа. Уг аяны хүрээнд орон нутгийн тээврийн цагдаагийн газраас автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, шатахуун түгээх станцуудад болон тээврийн хэрэгслүүдэд анхааруулах стикер байршуулан ажиллаж байна.