Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан эхлэхэд бэлэн болж, хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.

Энэ жилийн Их насны морьдын уралдаанд нийт 265 ажнай бүртгүүлснээс 210 гаруй нь гарааны зурхай руу яг одоо хөдөлж байна.