Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байгаа билээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд төр, түмнээ хүндэлж зодоглож буй өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 64 настай улсын начин Л.Цэвээн нар нэгийн даваанд давлаа. Одоогийн байдлаар улсын цолтон бөхчүүд учраанууд даваад байна.
Үндэсний их баяр наадам хүчит бөхийн барилдааны нэгийн давааны өмнөх гэрэл зургийн цомгийг хүргэе.

















