ФОТО: Дэлхийд ганцхан Монгол наадмын нээлт

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний баяр наадам эхэллээ. 

Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг долоодугаар сарын 11-12ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болж байна. 

Дэлхийд ганцхан Монгол наадмын нээлтийн гэрэл зургуудийг хүргэе.