Үндэсний статистикийн хорооноос монголчууд бидний уламжлал болсон эрийн гурван наадмын зарим тоон мэдээллийг хүргэж байна. 2019 оны байдлаар Улсын цолтой 102 харваач, 292 уяач, хурдан морь унаач 26 347 /давхардсан тоогоор/ хүүхэд байна.

Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар "НААДАМ" гэсэн нэртэй 25 хүн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.