Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 175 хурдан азарга уралдахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөллөө. Өнгөрсөн жилийн наадамд 170 гаруй азарга уралдаж байжээ.
Хурдан азарганууд 23 километр замыг туулж барианы зурхай руу орж ирнэ.
Өнөөдөр Хүй долоон худагт цаг агаарын нөхцөл байдал хэвийн байгаа тул хурдан морины уралдаанууд болно гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Хүй долоон худагт өнөөдөр дараах хуваарийн дагуу азарга, их насны морьдын уралдаан болох юм.
07:00-11:00 Азарганы уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/ 12:00-15:00 Их насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/ 16:00-19:00 Эрлийз дээд насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/