COVID-19: АНУ-д нэг өдөрт 71 мянган шинэ тохиолдол илэрлээ

АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын 71 мянга 787 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 3 сая 291 мянга 786 болж, 136 мянга 671 хүн нас барж, 1 сая 460 мянга 495 хүн эдгэрээд байна.

Дэлхий даяар нийт халдвар авсан 12 сая 623 мянга 517 хүн байгаагаас 7,3 сая нь эдгэрээд буй. Нэг өдрийн дотор 24 улсад мянгаас олон шинэ тохиолдол илэрсэн бол 11 оронд зуугаас олон хүн нас баржээ.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ – 71,878
Бразил – 45,235
Энэтхэг – 27,761
Өмнөд Африк – 12,348
ОХУ - 6,635