Монгол улсын хилээр Европын холбооны орнуудаас энэ сарын 3-9-ний өдрийн хооронд нийт 141 аж ахуйн нэгж 172 ТИР карнет бүхий 2615.3 тонн бодис бараа бүтээгдэхүүн импортоллоо. Тус ачаа тээвэрт НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжийн 45 төрлийн дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар аюулгүй байдлыг хангууллаа. Тус 172 тээврийн хэрэгсэл нь гадаад 103, монгол 74 жолоочтой ирсэнээс Монголд үлдэх хүсэлтэй 2 монгол жолооч тусгаарлагдлаа.