Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан байна. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг сувгуудаар хүлээн авч үзэж болохыг хүргэж байна.
Улс орон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа тул баяр наадмын талбайд үзэгч нэвтрүүлэхгүй. Бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Тухайлбал, Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз хамтран баяр наадмыг дөрвөн агуулгаар төрөлжүүлэн шууд дамжуулан хүргэж байна.



