Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

2020 оны 7 дугаар сарын 11-ний буюу өнөөдөр өглөөний 07:50 цагийн байдлаар Нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй хөдөлгөөний ачаалал нэмэгджээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.