Хүй долоон худаг орчим ус бороо ихтэй байгаагийн улмаас өчигдөр болох байсан хурдан морины уралдааныг долоодугаар сарын 13 хүртэл түр хойшлуулсан. Харин өнгөрсөн шөнө газар эвэрч, уралдааны замын саад бартаа арилсан тул өнөөдрийн уралдаанууд хуваарийн дагуу явагдана. Долоодугаар сарын 11-ний өдөр 07:00-11:00 Азарга, 12:00-15:00 цагт Их нас, 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд уралдах юм.