Хязаалан, шүдлэн морьдын уралдааныг цуцаллаа

Үндэсний их баяр наадам өнөө өглөө хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч Хүй долоон худаг орчим  хур ихтэй байгаа тул түр хойшлуулсан тухай бид мэдээлсэн. Уралдааны зам халтиргаатай, уралдаанч хүүхэд, морьдод эрсдэлтэй байгаа тул өнөөдрийн уралдаануудыг долоодугаар сарын 13 хүртэл хойшлууллаа. Өнөөдөр хязаалан, шүдлэн болон эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан юм.

Харин маргааш хурдан азарганы уралдаан товлосон цагтаа явагдана. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Зөв шийдвэр байна. Наадам ч үзэж байгаа хүмүүст сайхан л даа. Харин унаач хүүхдүүдийн хувьд амь нь дээсэн дөрөөн дээр байдаг. Харин энэ жилийн хувьд шинэ шадар сайд маань унаач хүүхдийн аюулгүй байдлын тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Өнөөдрийн уралдааныг цуцласан нь олон хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлсэн явдал боллоо.

    0 0 Хариу бичих
  2. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө хойшлуулсан байна. Үнэхээр зөв шүү хойшуулаад 13нд уралдуулсан нь зөв өөө. Онцгой комисс үнэхээр зөв шийдэл гаргажээ.

    1 0 Хариу бичих
  3. Цаг үетэйгээр холбоотойгоор хойшлуулсан зөв болжээ. Улсын онцгой комисс

    1 0 Хариу бичих
  4. Унаач хүүхдийн асуудал жил бүрийн наадмаар том асуудал үүсгэдэг сэдэв. энэ жил шинэ Шадар сайд, баяр наадмын комисс сайн анхаарч байгаад баярлалаа

    1 0 Хариу бичих