Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 31 хүртэл сунгалаа

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. 

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна. 

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ. 

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм.

Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. найр наадам болохоороо хорио цээрээ мартчихдаг.гадаад улс орон хараад хөх инээд нь хүрж байна ш дээ.тэнэг юмаа тэнэг юм

    0 0 Хариу бичих
  2. Zowxon mongolcnuuddaa xilee neej awaacnee

    0 0 Хариу бичих
  3. shadar saidad ajliin ondor amjilt hvsey. mash tvrgen shuurhai ajlaa hiij baina shvv saishaaj baina amjilt hvsey. ard tvmniihee itgeliig daaj ajillaarai

    0 0 Хариу бичих
  4. Үндэсний аюулгүй байдал ямагт нэгт байх ёстой тул зөв шийдвэр гэж үзэж байна. Нэн даруй гадаадаас иргэдээ татан авчрах хэрэгтэй шүү. Засгийн газрын гишүүддээ ажилд нь амжилт хүсье

    1 0 Хариу бичих
  5. Үнэхээр зөв шийдвэр шүү. Одоо харин гадаадад байгаа иргэдээ авч ирэх ажлаа амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй шүү Шадар сайдаа. Ажлын амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  6. Зөв шийдвэр гаргасан байна.ЗГ болон шадар сайддаа амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  7. undurjuulsen belen baidliig hugatsaag sungasan n mash zuv shiidvar bna.

    0 0 Хариу бичих
  8. Tsar tahal duusah boloogui bid taivshirch bolohgui. ediin zasagt hundrel uchruulj bgaa ch dotroo aldahguin tuld ingj shgiidverleh n zuv bolov uu.

    0 0 Хариу бичих
  9. Засгийн газар зөв шийдвэр гаргажээ. Яаралтай иргэдээ татах ажиллагаанд шадар сайддаа амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
    • Онцгай байдал, өндөржүүлсэн дэглэм гэдэгт зөвхөн ганц"ковд19" -л хамрагддаг хэрэг үү? Үер усны болон зам тээврийн осол эндэл огтоос хамаагүй бололтойдог оо

      0 0
    • Онцгай байдал, өндөржүүлсэн дэглэм гэдэгт зөвхөн ганц"ковд19" -л хамрагддаг хэрэг үү? Үер усны болон зам тээврийн осол эндэл огтоос хамаагүй бололтойдог оо

      0 0