Ирландын Сангийн сайд Паскаль Донохью Евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо. Евро бүсийн сангийн сайд нарын зөвлөл болох Еврогруппын мэдээнд энэ тухай өгүүлсэн байна.

Энэ сарын 13-ны өдөр ажлаа хүлээж авах шинэ тэргүүн 2,5 жилийн хугацаанд Еврогруппыг удирдах  юм. Харин түүний удирдлага дор группын анхны хуралдаан есдүгээр сарын 11-нд хийхээр төлөвлөгджээ.

Ирландын сайдаас гадна энэ тушаалд Испанийн Надя Кальвиньо, Люксембургийн Пьер Граменья нар өрсөлдсөн юм.

Еврогруппын өмнөх тэргүүн Португалийн Мариу Сентенугийн бүрэн эрхийн хугацаа долоодугаар сарын 13-нддуусаж байна.