Эрвина, Префина Бангало хоёр төрсөн өдрөө ердийн хүүхдүүд шиг баярлан тэмдэглэж, бие биеийнхээ царайг анх удаа харлаа. Охид эхээс төрөхдөө ар дагзаараа нийлэн ургасан сиамын ихрүүд байжээ. Хоёр жилийн дотор тэднийг салгах гурван удаагийн хүнд мэс засалд орж байв.
Охид 2018 оны зургаадугаар сард Төв Африкийн оронд төржээ. Тэдний эх оронд ийм мэс засал хийх боломжгүй. Харин тэдэнд аз тохиожээ. Охидыг салгах хагалгаа хийсэн Ватиканы "Бамбино Жезу" хүүхдийн эмнэлэгийн мэдрэлийн тасгийн эхлэгч Карло Маррас " Тархины эд эсийг гэмтээлгүйгээр гавлын ясыг салгахад нарийн ажиллагаа шаардлаа” хэмээн ярилаа. Ватиканы эмнэлэгт хийгдсэн мэс засал 18 цаг үргэлжилсэн юм. Үүнтэй зэрэгцээд мэс засал нийгэмд бас элдэв маргаан дагуулж байна. Учир нь эмнэлэгийн сангаас уг мэс засалд нэг сая евро зарцуулжээ. Олон хүн тэр их мөнгийг арай бага эрсдэлтэй олон хүүхдийн мэс засалд зориулж болох байсан хэмээн шүүмжилж байгаа юм.