"Италийн хуримын эвсэл" нэрийн дор хуримын даашинзтай 15 сүйт бүсгүй цар тахлын хөл хориогоо эсэргүүцсэн ер бусын флешмоб зохион байгууллаа.
Эвсэлийн мэдэгдсэнээр, хуримын ёслолын бизнес эрхэлдэг компаниудын борлуулалт 80 хувиуар буурчээ. “Манай салбарт 30 мянган компанийн саяас хол давсан хүн ажилладаг. Дотоод зах зээл төдийгүй экспорт маань ч бүрэн зогссон” гэж AIRB эвслийн нарийн бичгийн дарга Марио Кандитоне ярив.
Италийн хосуудын ихэнх нь хөл хорионны улмаас хурим найраа хойшлуулаад байгаа. Тус оронд хурим нь жинхэнэ гэр бүлийн баяр учраас хэдэн зуун хамаатан садан тал талаас ирдэг аж.