216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 234 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 344 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 128, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 78, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож, 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 128 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)