Д.Нямхүү. Халдвар нэмж илрээгүй

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан Уул аймгийн салбар лабораторид нийт 328 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Задалбал, ХӨСҮТ-д тусгаарласан 3, ажиглах байранд тусгаарласан 261 /Долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд/, ажиглах байранд тусгаарлагдсан 29 иргэний давтан шинжилгээ,  тандалтын зорилготой 9 /Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмнэлэг/ шинжилгээг хийлээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Ингээд Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 227, үүнээс 197 нь эдгэсэн. 30 хүн эмчилгээнд байгаагийн 27 хөнгөн, 3 хүндэвтэр байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 67 хүн байна.

Өнгөрсөн шөнө 00:01 цагт буусан 250 хүнтэй Истанбулын онгоцонд 42 настай эмэгтэй амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон. Эх, хүүхдүүд ХӨСҮТ-д эмчилгээ, хяналтад байна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)