Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс Авлигатай тэмцэх газарт хүсэлт хүргүүлжээ. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахдаа, тэднээс мөнгө авч байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм. "Тиймээс үүнийг шалгуулахаар тагнуулын байгууллагад албан ёсны хүсэлт тавьсан. Энэ үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглаач гэсэн санал бүхий, гарын үсэгтэй бичгээ АТГ-т хүргүүллээ" хэмээн Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ярьжээ.
Харин эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн ч чадахгүй байсаар “Ковид-19”-ийн халдвар авч харийн нутагт нас барсан тухайд, ГХЯ-наас албан ёсоор танилцуулсан мэдээлэл байхгүй хэмээн үгүйсгэсэн байна.