Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлжээ.
Уг талархалд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан танай хамт олонд болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлье” гэсэн байна. Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэн, гол ус гаталж сонгуульд оролцох нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Мөн сонгуулийн үеэр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан билээ.