Боливийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Жанин Аньес коронавирусийyн халдвар авснаа пүрэв гарагт мэдээлэв.
“Шинжилгээ еэрэг гарсан ч миний биеийн байдал хэвийн байна. Тусгаарлалтаас ажлаа явуулж байна...” гэж Аньес твиттертээ бичсэн байна.
Долоо хоногийн өмнө Боливийн Эрүүлийг хамгаалахын сайд Мария Эйди Рока халдвар авсан нь илэрч байв. Мөн зургаадугаар сарын сүүлчээр мянга гаруй цагдаа халдвараар өвчилсөн нь тодорхой болсон. Долоодугаар сарын 10-ны байдлаар Боливид вируст халдварын 42 984 тохиолдол бүртгэгдсэнээс 1577 хүн нас баржээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эво Моралес огцорсноо зарлан нутгаасаа дүрвэсний дараа сенатор Жанин Аньес тус улсын Ерөнхийлөгийн үүргийг өөртөө авсан юм.