Сураггүй алга болсон Сөүлийн захирагчийн цогцсыг олжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Сон өчигдөр үдээс хойш сураггүй алга болсон тухай түүний охин цагдаад мэдэгджээ. Улмаар 300 гаруй цагдаа, гал сөнөөгч хотын захирагчийн зуслангийн байшин байрлах Сөүлийн ойролцоох Пугаксан ууланд эрэл хийж шөнө дунд цогцсыг нь олсон байна.  

65 настай хотын даргыг амиа егүүтгэсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. Захирагчтай холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг прокурор хянаж үзээд лхагва гарагт шүүхэд шилжүүлсэн байжээ.

Хүний эрхийн хуульч, прокуророор ажиллаж байсан  Пак Вон Сон 2011 онд анх нийслэлийн захирагчаар сонгогдсон юм. Улмаар 2018 онд гурав дахь удаагаа Сөүлийн захирагчаар сонгогдож 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол хүнээр нэрлэгдэж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)