Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 109 иргэн иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.