Ерөнхийлөгч гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчрах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. enethegt baiga iregdee awchrmaar bnaa

    0 0 Хариу бичих
  2. Miat niseed irehed buh talaar belen, UOK chin hamag yum haagad bn. Korean air nissen chin tm l uneer nisne.

    0 0 Хариу бичих
  3. MIAT neg taliin nislegiinhee uniig 4 dahin nemegduulj zovson mungugui bolson irgedee shulj biznes hiihee bolimoor yum. Solongosruu 2 taaliin nisleg 900 minga orchin baisan. Odoo charter nislegeer ireh neg taliin nislegiin une 1 saya 700 myanga baina. Inegj yadarsan irgedee shulj biznes hiihee boliochee. Bur arai yumaa

    1 2 Хариу бичих
    • Үнэн асуудал үндсэн зардлаар авчирах нь зөв.

      0 0
  4. Uchigdruus hoish l ene Yanguu Sodbaatar gej hulgaichiug buh site iin commentoor hudlaa magtaal bichdeg 1 trol garaad irlee. Bodvol MAN iin songuulid Ter hulgaich Sodoogiin door trol bichij bsan baih odoi said bolonguut ni yas goridoid l demiirch bgaa baih daa, chaavaas

    0 0 Хариу бичих
  5. Шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар нь 20 гаруй жил улс төрд ажилласан. МАН-н нарийн бичгээс - ЗТХЯ сайд хүртэл дэвжиш чадсан чадварлаг парламентч. Төрд түүн  шиг олон жилийн дадал туршлага хариуцлагатай хүн байгаад нь талархмаар.

    0 1 Хариу бичих
    • Хуцаа ЖДҮ хулгайч тэр чинь

      0 0
  6. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа УОК болон шинэ шадар сайддаа баярлалаа

    0 0 Хариу бичих
  7. Шадар сайд маань ч төрд олон жил ажилласан туршлагатай гэдгээ ч харуулж байна даа.Эрч хүчтэй шинэхэн ажлаа сайхан эхлүүлж байна даа.Цааш цаашдын ажилд нь амжилт хүсье

    0 0 Хариу бичих
    • ЖДҮчин зайлаа

      0 0
  8. энэ хэцүү цаг үед Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.

    0 0 Хариу бичих
  9. Засгийн газрын нийт сайд нартаа болон Я. Содбаатар шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье. Эх оронд минь эх тунх цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.

    0 0 Хариу бичих
  10. Шадар сайд маань улс төрд ажиллаж байсан туршлагатай гэдгээ үнэхээр харуулж байна даа. Ажлаа хүлээж авсан өдрөө л иргэдэд тулгараад байгаа цаг үеэ олсон хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхнээс нь цэгцлээд л байна даа. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүьсе

    0 0 Хариу бичих