УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Ингэснээр УИХ 11 Байнгын хороотой ажиллахаар болж байгаа юм.

Үдээс хойш Байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгосон юм. Байнгын хороодын даргаар сонгогдсон хүмүүсийг УИХ-д танилцуулж байна.

-Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар

-Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Жавхлан

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал

-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

-Эдийн засгийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарыг тус тус нэр дэвшүүлжээ.