Цар тахлын улмаас тогтоосон хөл хориог цуцалсны дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон үсээ засуулж, уушийн газар суулаа гэж Evening Standard хэвлэл мэдээлэв.

Жонсоны хэлснээр, толгойн үс нь дред (туглан сүлжсэн хар арьстнуудын үс)  болон хувирсан гэнэ. Ерөнхий сайд хаана үсээ засуулсныг мэдэхгүй гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ. “ Энэ талаар түүнээс асуухгүй. Ерөнхий сайд үсээ засуулсан нь үнэн. Мөн бямба гарагийн орой уушийн газар шар айраг уухаар очсон” гэж тэр ярилаа. Уушийн газар нь Ерөнхий сайдын хотын гаднах өргөөний ойролцоо байсан гэнэ.

Коронавирустай холбоотойгоор эдийн засгийг  дэмжих засгийн газрын арга хэмжээг  Зүүн Йоркширт ярьж байх үеэр нь британичууд түүний шинэ үс засалтыг харжээ. Хөл хорионы үеэр Жонсоны үс ургасныг олон хүн элэглэж байв. Тухайлбал, сэтгүүлч Пирс Моргон түүний үсийг  амь орсон Worzel Gummidge мануухайн аяллын тухай анимегийн баатартай зүйрлэж байлаа.