5G сүлжээнд Huawei тоног төхөөрөмжийг хязгаарлахгүй, гэхдээ нийлүүлэгчдийг сонгохдоо бусад компаниудыг эхлээд авч үзнэ гэж Францын кибер аюулгүй байдлын газрын (ANSSI) тэргүүн  Гийом Пупар мэдэгдлээ.

"Бүрэн хэмжээний хориг байхгүй. Хуэвэй компанитай хамтран ажиллаж ирсэн операторууд зохих зөвшөөрлөө авна. Харин бусад операторуудад өөр  нийлүүлэгч нарыг сонгохыг санал болгож байна” хэмээн тэр сануулсан байна.

Харин Бээжингийн зүгээс үүнийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэжээ.  АНУ Хятад компанийн эсрэг хориг арга хэмжээг авч эхэлснээс хойш Европын орнууд Huawei-аас болгоомжлох болжээ.

Тухайлбал, Их Британийн тагнуулын албаны илтгэлд цэргийн байгууламжид Хятадын тоног төхөөрөмж хэрэглэх нь эрсдэлтэй гээд цөмийн эрчим хүч зэрэг эмзэг салбаруудад Хуэвэйн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхыг зөвлөсөн байна.