Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн холбооны “Канзас сити чифс” багийн квотербэк Патрик Махоумс багтайгаа спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээг байгуулжээ. Гэрээний хугацааг 10 жил, мөнгөн дүнг 503 сая ам.доллар байхаар тусгасан байна. П.Махоумсын гэрээ байгуулагдахаас өмнөх дээд амжилтыг бейсболч Майк Траут эзэмшиж байв. Майк 2019 онд багтайгаа 10 жилд 430 сая ам.долларын цалин авах гэрээ байгуулж байжээ.
Патрик Махоумс 2020 оны супер боулын тоглолтын шилдгээр шалгарч, ийм амжилт гаргасан хамгийн залуу тоглогч болсон юм.