Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал болж байна

Холливудын алдартай жүжигчид Жонни Депп болон Эмбер Херд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Лондоны дээд шүүхэд эхэллээ. Өмнө нь болсон хуралдаануудад маргалдагч талууд тус, тусдаа очиж мэдүүлэг өгч байсан бол энэ удаа хоёул очиж, шүүх танхимд нүүрэлдэж байгаа нь онцлог юм. 

Эмбер Херд шүүх хуралд эгч Уитни болон өмгөөлөгч Женнифер Робинсоны хамт ирсэн байна. Шинэхэн амраг Бьянка Бути нь мөн түүнийг дэмжихээр шүүх дээр очжээ. Ж.Депп уг нь Э.Хердыг шүүх хуралд оролцуулахгүй байхыг шүүгчээс хүссэн ч авч хэлэлцээгүй аж.  

Харин Ж.Деппийг дэмжихээр хуучин эхнэр Ванесса Паради, Вайнона Райдер нар ирсэн байна. Оддын салалтаар кино хийгдэж байгаа бөгөөд уг киноны уран бүтээлчид мөн шүүх хурлыг “мөнхөлж” байгаад гайхах зүйлгүй юм.

Шүүхэд эхлээд Ж.Депп, Э.Херд нар мэдүүлэг өгөх бөгөөд дараа нь тус тусын өмгөөлөгч нар нь мэдүүлгийн эмзэг цэгийг нь олж асуух, нотлох баримт гаргаж ирэх, гэрчийн мэдүүлэг авах зэргээр гурван долоо хоног орчим үрглэжилнэ гэж хэвлэлүүдэд бичиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)