Коронавирус агаараар дамжин халдварладгийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө

Коронавирусийн шинэ төрөл нь агаар дахь эгэл хэсгүүдээр дамжин халдварлах боломжтой гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө. Коронавирусийг наалдуулсан эгэл хэсгүүд нь агаарт дэгдэж, хүнтэй болон агааржуулалт муутай газарт тогтож халдвар тархаах эрсдэлтэй гэдгийг тус байгууллагын өндөр албан тушаалтан албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн янз бүрийн улс орны 200 гаруй эрдэмтэд ДЭМБ-д захидал илгээж, үхлийн вирусийн агаараар дамжиж халдах эрсдэлд ач холбогдол өгөхгүй байна гэж буруутгасан юм. Үүний дагуу ДЭМБ-аас дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хэрвээ вирус агаар дахь эгэл хэсгүүдээр дамжиж халддаг нь нотлогдох юм бол ДЭМБ зөвлөмждөө өөрчлөлт оруулах бөгөөд одоо мөрдөгдөж байгаа тусгаарлах байрны байршил, дэглэм өөрчлөгдөх юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)